
Гэр
-Алтан Ганжуур алдагдсан эсэхийг хэн ч мэдэхгүй байна-
Улсын төв номын сангаас алтан Ганжуур их хөлгөн судар алдагдсан гэх мэдээлэл цацагдаад буй. Ганжуурыг Дорно дахины оюуны сор бүтээл бурхан багшийн сургаалын цоморлиг гэдгийг хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч номыг дээдэлдэг бидний өвөг дээдэс энэ их хөлгөн судрыг алтаар бүтээн үеийн үед хадгалан өнөөг хүрсэн биз. Тэгвэл тэр алтан судар өнөөгийн бидний үед үнэхээр буруу гараар орчихов уу? Улсын төв номын сан дотроо хэд хэдэн фондтой. Алтан Ганжуур ерэн хэдэн оныг хүртэл түвд номын фондод хадгалагдаж байсан юм. Сүүлдээ тус номын сангийнхан "Үнэт ховор номын музей" гэж тусгайлан нэг танхим гаргаад тэндээ алтан Ганжуур-ыг хадгалдаг болсон билээ.
Монголын анхны цахим, XX зууны шилдэг роман Чадраавалын Лодойдамбын "Тунгалаг Тамир" романыг сонсохоор та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна. Янжинлхам бурхан ивээх болтугай!
Цаг зав багатай эсвэл ном унших дургуй хүмүүсд Монголын нууц товчоог сонсохоор хүргэж байна. Орчин цагийн Монгол хэлээр уншсан болохоор ойлгохгүй хуучны үг хэллэг гарахгүй байх.