Энд таны зар байрлах болно

Попын хатан хаан Мадонна юу уудаг вэ?

2010-02-07 19:58

http://img1.immage.de/2307bb006albumcover.jpg

Оддын тухай сонин хачин: Попын хатан хаан Мадонна үргэлж залуу сайхан харагддагийг та бүхэн мэднэ биз. Учир нь тэр арьс, гоо сайханаа хадгалахын тулд байнга шинийг эрэлхийлдэг. Тэрээр Вита Коко хэмээх коко жимсний ундаа үйлдвэрлэдэг томоохон компанид 1.5 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэхүү ундаа нь аль хэдийнээ дэлхий нийтэд таашаагдсан ундаа болж чадсан байна. Түүний менежер Гай Оширо энэхүү бүтээгдэхүүний тухай мэдэнгүүтээ хөрөнгө оруулалт хийх нь зөв оновчтой сонгол гэж түүнд зөвлөсөн байна. Тухайн компанид Matthew McConaugher Demi Moore болон Anthony Kiedis нар хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 10 сая долларт хүрсний дийлэнх нь Мадонна - ийн хөрөнгө оруулалт байжээ. Алдарт дуучин маань өнгөрсөн жил дэлхийг тойрох аялалдаа энэ амтат ундаатайгаа аялжээ. Вита Коко - ийн амт нь юунд байна вэ? Энэ ундаа нь олон төрлийн жимсний цэвэр жүүс, ногоон газрын самар, мөн түүн доторх цагаан сүүн шингэнг тус тус агуулсан байдагт нь юм. Мөн Вита Коко - д байгалийн эрдэс бодис, сахар, витаминуудаар баялаг байдаг нь эрүүл амьдрахыг хүсдэг хэн бүхнийг өөрийн эрхгүй татдаг аж. Хөрөнгө оруулагч Мадонна маань энэ бүтээгдэхүүний маркетингийн төлөвлөгөөг шинэчилэх саналыг аль хэдийн оруулахаар болжээ. Нэмж хэлэхэд энэ жил Вита Коко - ын борлуулалт ойролцоогоор 40 сая долларт хүрсэн нь Коко Кола болон Пепси гэх мэт агуу бүтээгдэхүүнүүдтэй эн зэрэгцэх болсон байна.

Ангилал : News | Нийтэлсэн : DSGTV.MN | Уншсан (485) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.